Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 26:6-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Мунхгийн гараар зурвас хүргүүлэгч нь хөлөө тайрч, хүчирхийллийг ууж буй хэрэг.

7. Мунхгийн аман дахь сургаалт үгс нь суунги хүний хэрэгцээгүй хөлтэй адил болой.

8. Мунхаг хүнийг өргөмжлөгч нь дүүгүүрт чулуу хийж буйтай адил болой.

9. Мунхгийн аман дахь сургаалт үгс нь согтуугийн гарт шаасан өргөстэй адил болой.

10. Мунхгийг болон өнгөрөн явагсдыг дуудаж хөлсөлдөг хүн болХүн бүрийг шархдуулдаг харваачтай адил юм.

11. Нохой бөөлжсөө долоодогчлон мунхаг хүн мунхаглалаа давтана.

12. Өөрөө өөрийнхөө нүдэнд мэргэн байдаг хүнийг чи үзсэн үү?Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү засрах найдлага бий.

13. Залхуу хүн “Замд арслан байна.Задгай талбайд догшин арслан байна” гэдэг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 26