Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 26:21-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Модны нүүрс улайссан цогийг бий болгож,Түлээ нь галыг өрдөхийн адил хэрүүлч хүн эвдрэлцлийг өдөөнө.

22. Хов зөөгчийн үгс тансаг идээ будаа мэт байх бөгөөд ходоодны мухарт ч хүрнэ.

23. Дүрэлзэх уруул ба хорон зүрх болбоосМөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт буюу.

24. Үзэн яддаг хүн түүнийгээ уруулаараа нуудаг ч заль мэхээ зүрхэндээ хадгалдаг.

25. Тэр хүн нигүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итгэ.Учир нь зүрхэнд нь долоон жигшүүрт зүйл байдаг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 26