Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 26:17-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Өөрт нь хамаагүй хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцогч болбоосНохойг чихнээс нь зуурч авагчтай адил буюу.

18. Галтай мод болон үхлийн нумыг шидэгч галзуу хүн байдаг.

19. Хөршийгөө мэхэлчихээд,“Би тоглосон юм” гэх хүн тийм нэгэнтэй адил буюу.

20. Түлээ дутагдвал гал унтарна.Хов жив зөөгч байхгүй бол хэрүүл маргаан намжина.

21. Модны нүүрс улайссан цогийг бий болгож,Түлээ нь галыг өрдөхийн адил хэрүүлч хүн эвдрэлцлийг өдөөнө.

22. Хов зөөгчийн үгс тансаг идээ будаа мэт байх бөгөөд ходоодны мухарт ч хүрнэ.

23. Дүрэлзэх уруул ба хорон зүрх болбоосМөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт буюу.

24. Үзэн яддаг хүн түүнийгээ уруулаараа нуудаг ч заль мэхээ зүрхэндээ хадгалдаг.

25. Тэр хүн нигүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итгэ.Учир нь зүрхэнд нь долоон жигшүүрт зүйл байдаг.

26. Хэдийгээр заль мэхээр үзэн ядалт нь баганын цаана халхлагддаг чТүүний хар санаа нь цугларагсдын өмнө илчлэгдэнэ.

27. Нүхийг ухагч хүн өөрөө түүн уруугаа унана.Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана.

28. Худалч хэл хуурагдагсдыг үзэн яддаг.Бялдууч ам сүйрлийг авчирдаг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 26