Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 26:14-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Хаалга нугасаараа нээгдэж хаагддаг шигЗалхуу хүн орон дээрээ эргэж хөрвөөнө.

15. Залхуу хүн аяганд гараа хүргээд,Эргүүлээд амандаа хүргэх гэж цөхөрнө.

16. Мунхаг нь өөрийгөө ухаалаг хариу өгч чадах долоон хүнээс ч илүү мэргэн хэмээдэг.

17. Өөрт нь хамаагүй хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцогч болбоосНохойг чихнээс нь зуурч авагчтай адил буюу.

18. Галтай мод болон үхлийн нумыг шидэгч галзуу хүн байдаг.

19. Хөршийгөө мэхэлчихээд,“Би тоглосон юм” гэх хүн тийм нэгэнтэй адил буюу.

20. Түлээ дутагдвал гал унтарна.Хов жив зөөгч байхгүй бол хэрүүл маргаан намжина.

21. Модны нүүрс улайссан цогийг бий болгож,Түлээ нь галыг өрдөхийн адил хэрүүлч хүн эвдрэлцлийг өдөөнө.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 26