Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 26:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Зун цас орох ба ургац хураах үеэр бороо орохын адилМунхаг хүнд хүндэтгэл үзүүлэх нь үл зохино.

2. Далавчаа дэвэх бор шувуу болон нисэн одох хараацайтай адил шалтгаангүй хараал намждаггүй.

3. Ташуур моринд, хазаар илжгэнд зориулагддаг болСаваа нь мунхгуудын нуруунд зориулагджээ.

4. Мунхагт мунхгаар нь бүү хариул.Эс тэгвэл чи түүнтэй адил болно.

5. Мунхаг хүн өөрийгөө цэцэн мэргэнд тооцохгүй байхын тулд түүнд мунхгаар нь хариултыг өг.

6. Мунхгийн гараар зурвас хүргүүлэгч нь хөлөө тайрч, хүчирхийллийг ууж буй хэрэг.

7. Мунхгийн аман дахь сургаалт үгс нь суунги хүний хэрэгцээгүй хөлтэй адил болой.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 26