Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 24:24-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Хар санаатай хүнд“Чинийх зөв шударга” гэж хэлэгчийг хүмүүс зүхэх бөгөөдУлс үндэстнээрээ түүнд зэвүүцнэ.

25. Харин хар санаатныг зэмлэгчдэд талархал байх болно.Тэдний дээр сайн ерөөл оршино.

26. Зөв хариулт өгсөн хүн уруул дээр үнсэж буй хэрэг.

27. Байшин барихаасаа өмнө гаднах ажлаа цэгцэлж,Хээр талд буй юмсаа бэлэн болго.

28. Шалтгаангүйгээр хөршийнхөө эсрэг гэрчилж болохгүй.Уруулаараа бүү мэхэл.

29. “Тэр надад яаж хандсан шиг би мөн түүнд тэгж хандана.Тэр шангаа хүртэнэ дээ” гэж бүү хэл.

30. Залхуугийн тариан талбай болон ухаангүй хүний усан үзмийн цэцэрлэгийн дэргэдүүр би өнгөрөв.

31. Тэгтэл бүх талбай нь хогийн ургамалд баригдсан,Халгайгаар дүүрсэн ба чулуун хашаа нь нурсан байлаа.

32. Би харуутаа л энэ дүр зургийг өөр дээрээ тусгаж үзээд, эндээс сургамж авав.

33. “Жаахан унтчихъя.Жаахан дугхийчихье.Жаахан гараа хумхин амраадахъя” гэсээр байтал

34. ядуурал чинь хулгайч мэт ирж, хүслэн чинь зэвсэглэсэн хүн мэт болох вий.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 24