Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 24:13-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Зөгийн бал ид, учир нь тэр сайн юм.Сархинагийн бал тун амттай шүү.

14. Мэргэн ухаан нь сэтгэлд чинь үүнтэй адил гэдгийг мэд.Хэрэв түүнийг олох аваас чамд ирээдүй байгаа бөгөөдИтгэл найдвар чинь ор тас мартагдахгүй.

15. Хар санаатан чи,Зөв шударга хүний гэр орны эсрэг санаа өвөрлөөд бүү отож хэвт.Алжаалаа тайлдаг газрыг нь бүү сүйтгэ.

16. Учир нь зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ.Харин хар санаатай хүн гай тохиох цагт нэгмөсөн бүдэрнэ.

17. Чиний дайсан унахад баярлах хэрэггүй.Бүдрэхэд нь зүрх чинь бүү баярлаг.

18. Эс тэгвээс ЭЗЭН үүнийг хараад, таалахгүй тул,Дайснаас чинь уур хилэнгээ буцаан авч юу магад.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 24