Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 24:11-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Үхэлд баригдсан хүмүүсийг авар.Алагдах газрынхаа зүг гэлдрэх хүмүүсийг буцааж авчир.

12. “Бид энэ талаар мэдээгүй” гэж чи хэлж байгаа болЗүрхийг Дэнслэгч үүнийг анхааралдаа авахгүй гэж үү?Сүнсийг чинь хамгаалагч энэ бүхнийг мэдэхгүй гэж үү?Мөн хийсэн үйлийнх нь хариуг Тэр хүмүүнд өгөхгүй гэж үү?

13. Зөгийн бал ид, учир нь тэр сайн юм.Сархинагийн бал тун амттай шүү.

14. Мэргэн ухаан нь сэтгэлд чинь үүнтэй адил гэдгийг мэд.Хэрэв түүнийг олох аваас чамд ирээдүй байгаа бөгөөдИтгэл найдвар чинь ор тас мартагдахгүй.

15. Хар санаатан чи,Зөв шударга хүний гэр орны эсрэг санаа өвөрлөөд бүү отож хэвт.Алжаалаа тайлдаг газрыг нь бүү сүйтгэ.

16. Учир нь зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ.Харин хар санаатай хүн гай тохиох цагт нэгмөсөн бүдэрнэ.

17. Чиний дайсан унахад баярлах хэрэггүй.Бүдрэхэд нь зүрх чинь бүү баярлаг.

18. Эс тэгвээс ЭЗЭН үүнийг хараад, таалахгүй тул,Дайснаас чинь уур хилэнгээ буцаан авч юу магад.

19. Хорон мууг үйлдэгсдээс болж сэтгэлдээ бүү тавгүйрх.Хар санаатанд бүү атаарх.

20. Учир нь хорон муу хүн ирээдүйгүй.Хар санаатны дэнлүү бөхнө.

21. Хүү минь, ЭЗЭНээс болон хаанаас эмээгтүн.Тэднийг эсэргүүцэгч нартай бүү нийл.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 24