1. Хорон муу хүмүүст бүү атаарх.Тэдэнтэй хамт байхыг бүү хүс.
2. Учир нь тэд хүчирхийллийг сэддэг бөгөөдТэдний уруул нь гай зовлонгийн үгсийг л ярина.
3. Гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэж, оюун ухаанаар тогтдог.
4. Мэдлэгийн хүчээр өрөөнүүд чинь эрхэм нандин баялгаар дүүрнэ.
5. Мэргэн хүн чадалтай.Ухаантай хүн хүчээ бататгана.
6. Мэргэн удирдамжийн дагуу чи дайт.Олон зөвлөгчийн дотор ялалт бий.