Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 23:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Мунхгийн чихэнд юм дуулгаад хэрэггүй.Учир нь тэрээр мэргэн үгсийг чинь огт хайхрахгүй.

10. Урьдын хил заагаа бүү өөрчил.Өнчин өрөөсөн хүний газарт халдаж үл болно.

11. Учир нь тэдний Золигч үлэмж хүчтэй.Тэрээр тэдний өмнөөс чамайг эсэргүүцнэ.

12. Зүрх сэтгэлээ сахилгад, чихээ мэдлэгийн үгэнд хандуул.

13. Хүүхдээсээ сахилга батыг холдуулж болохгүй.Чи түүнийг саваагаар жанчлаа гээд хүүхэд чинь үхчихгүй.

14. Чи хүүхдэдээ савааны амт үзүүлж бай.Түүний сүнсийг Үхэгсдийн орноос аварна.

15. Хүү минь, хэрэв зүрх чинь мэргэн байвалМиний зүрх ч гэсэн баяр жаргалтай байх болно.

16. Мөн уруул чинь зөв зүйлсийг ярихад,Би үнэхээр баярлах болно.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 23