Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 23:24-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Зөв шударга хүний эцэг үнэнхүү баярлана.Мэргэн хүүг олж авсан хүн түүндээ жаргана.

25. Эцэг, эх чинь жаргалыг эдлэх болтугай.Чамайг төрүүлсэн тэр эмэгтэй баяр хөөртэй байх болтугай.

26. Хүү минь, зүрх сэтгэлээ надад өг.Нүд чинь замыг минь ажиглаад баярлаг.

27. Учир нь садар самуун эм болбоос гүн цооног бөгөөдЗавхай эм болбоос нарийн худаг аж.

28. Тэр дээрэмчин мэт хэн нэгнийг отож хүмүүсийн дундах итгэлгүй хүмүүсийг олшруулдаг.

29. Хэн золгүй вэ?Хэн зовиурлана вэ?Хэн хэрүүл хийнэ вэ?Хэн гомдоно вэ?Хэн шалтгаангүйгээр шарх сорви олов?Хэн улаан нүдлэв?

30. Тэд бол дарстай зууралдагсад ба холимог дарсыг амтлахаар одогсод юм.

31. Улаан байхад нь,Аяган дотор хөөсрөн шуугиж байхад нь,Доошоо зөөлөн урсаж байхад нь,Дарс уруу бүү хар.

32. Эцэст нь тэр хорт могой шиг хатгах болно.

33. Нүд чинь элдвийн юм үзэж, ухаан санаа чинь самуурна.

34. Чи тэнгисийн мандал дээр хэвтэж байгаа, эсвэлУсан онгоцны шургаагны үзүүр дээр нойрсож байгаа хүн шиг байх болно.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 23