Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 23:21-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Учир нь дарсыг хэтрүүлж уугсад ба цадахаа эс мэдэгсэд нь үгүйрэн хоосрох бөгөөдНойрмог байдал тэднийг ноорхой хувцастай хоцрооно.

22. Төрсөн эцгээ сонс.Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой.

23. Үнэнийг худалдаж авсугай.Харин зарж үл болно.Тэрчлэн мэргэн ухаан, заавар болон оюун ухааныг олж ав.

24. Зөв шударга хүний эцэг үнэнхүү баярлана.Мэргэн хүүг олж авсан хүн түүндээ жаргана.

25. Эцэг, эх чинь жаргалыг эдлэх болтугай.Чамайг төрүүлсэн тэр эмэгтэй баяр хөөртэй байх болтугай.

26. Хүү минь, зүрх сэтгэлээ надад өг.Нүд чинь замыг минь ажиглаад баярлаг.

27. Учир нь садар самуун эм болбоос гүн цооног бөгөөдЗавхай эм болбоос нарийн худаг аж.

28. Тэр дээрэмчин мэт хэн нэгнийг отож хүмүүсийн дундах итгэлгүй хүмүүсийг олшруулдаг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 23