Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 23:15-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Хүү минь, хэрэв зүрх чинь мэргэн байвалМиний зүрх ч гэсэн баяр жаргалтай байх болно.

16. Мөн уруул чинь зөв зүйлсийг ярихад,Би үнэхээр баярлах болно.

17. Чиний зүрх нүгэлтнүүдэд бүү атаархаг.Харин ЭЗЭНээс ямагт эмээж амьдар.

18. Ирээдүй гэж үнэхээр бий.Итгэл найдвар чинь ор тас мартагдахгүй билээ.

19. Хүү минь, сонсоод, мэргэн байгтун.Зүрхээ зөв зам дээр байлга.

20. Дарсыг хэт их уудаг, эсвэл махыг хэт их иддэг хүмүүсээс зай барь.

21. Учир нь дарсыг хэтрүүлж уугсад ба цадахаа эс мэдэгсэд нь үгүйрэн хоосрох бөгөөдНойрмог байдал тэднийг ноорхой хувцастай хоцрооно.

22. Төрсөн эцгээ сонс.Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой.

23. Үнэнийг худалдаж авсугай.Харин зарж үл болно.Тэрчлэн мэргэн ухаан, заавар болон оюун ухааныг олж ав.

24. Зөв шударга хүний эцэг үнэнхүү баярлана.Мэргэн хүүг олж авсан хүн түүндээ жаргана.

25. Эцэг, эх чинь жаргалыг эдлэх болтугай.Чамайг төрүүлсэн тэр эмэгтэй баяр хөөртэй байх болтугай.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 23