Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 22:5-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Замаасаа гажсан хүний замд үүргэнэ ба занга бий.Өөрийгөө хамгаалдаг хүн тэдгээрээс холуур явдаг.

6. Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга.Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй.

7. Баян хүн ядуу хүнийг захирдаг.Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог.

8. Шударга бус явдлыг тариалагч нь хов хоосонг хураана.Түүний уур хилэнгийн саваа мод ч алга болно.

9. Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно.Учир нь тийм хүн ядууст хоолноосоо өгдөг.

10. Басамжлагчийг холдуул.Тэгвэл эвдрэлцэл зайлж одон, хэрүүл болон үл хүндэтгэх байдал ч алга болно.

11. Цэвэр зүрх сэтгэлийг хайрлагч болон үг яриа нь нигүүлсэнгүй нэгэндХаан хүн хүртэл анд нөхөр болдог.

12. ЭЗЭНий мэлмий мэдлэгийг хамгаалдаг.Харин Тэр зальхай хүний үгсийг үл тоомсорлодог.

13. Лазан хүн “Гадаа арслан байна.Би гудамжинд гарвал алуулах байх” гэдэг.

14. Садар эмийн ам гүн цооног юм.ЭЗЭНд хараагдсан хүн тэр цооногт унана.

15. Мунхаг байдал хүүхдийн зүрхэнд уяастай байдаг.Сахилгын саваа мод түүнийг мунхаглалаас холдуулна.

16. Өөртөө илүүг олохын тулд ядууг зовоодог хүн болон баянд бялдуучлагч хүн үгүйрэн хоосорно.

17. Чих тавин мэргэдийн үгсийг сонс.Миний мэдлэгт ухаанаа хандуул.

18. Хэрэв чи эдгээрийг цээжиндээ хадгалж,энэ бүхнийг уруулан дээрээ бэлэн байлгах аваас тааламжтай байх болно.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 22