Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 22:4-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоосАмь, алдар хүнд, эд баялаг юм.

5. Замаасаа гажсан хүний замд үүргэнэ ба занга бий.Өөрийгөө хамгаалдаг хүн тэдгээрээс холуур явдаг.

6. Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга.Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй.

7. Баян хүн ядуу хүнийг захирдаг.Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог.

8. Шударга бус явдлыг тариалагч нь хов хоосонг хураана.Түүний уур хилэнгийн саваа мод ч алга болно.

9. Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно.Учир нь тийм хүн ядууст хоолноосоо өгдөг.

10. Басамжлагчийг холдуул.Тэгвэл эвдрэлцэл зайлж одон, хэрүүл болон үл хүндэтгэх байдал ч алга болно.

11. Цэвэр зүрх сэтгэлийг хайрлагч болон үг яриа нь нигүүлсэнгүй нэгэндХаан хүн хүртэл анд нөхөр болдог.

12. ЭЗЭНий мэлмий мэдлэгийг хамгаалдаг.Харин Тэр зальхай хүний үгсийг үл тоомсорлодог.

13. Лазан хүн “Гадаа арслан байна.Би гудамжинд гарвал алуулах байх” гэдэг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 22