Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 22:19-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тийнхүү чамайг ЭЗЭНд итгээсэй гэсэндээ би үүнийг өнөөдөр заалаа.

20. Би чамд зориулж, мэргэн ухааны хийгээд зөвлөмж үгс болох гучин зүйр үг бичиж үлдээсэн биш үү?

21. Ингэсэн нь үнэний үгсийг чамд мэдүүлж,Чамайг илгээсэн нэгэнд чи зөв хариу өгч чадахын тулд юм шүү.

22. Ядуу хүнийг ядуу гэж бүү дээрэмд.Зовж зүдэрсэн нэгнийг дааман хаалган дээр бүү дарла!

23. Учир нь ЭЗЭН ядуу хүмүүсийн хэрэгт санаа тавих бөгөөдТэднийг дээрэмдэгчдийн амийг авна.

24. Уур хилэнд баригдсан хүнтэй болон түргэн зантай хүнтэй бүү нийл.

25. Эс тэгвээс чи түүн шиг болж, өөрийгөө занганд оруулж магадгүй шүү.

26. Бусдын өмнөөс гар барин амлаж,Мөн өртэй хүний төлөө батлан даалт гаргадаг хүн байх хэрэггүй.

27. Хэрэв чамд өрөнд нь өгөх зүйл байхгүй юм болУнтаж буй ор дэвсгэрийг чинь яагаад тэр авах ёстой юм бэ?

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 22