Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 22:11-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Цэвэр зүрх сэтгэлийг хайрлагч болон үг яриа нь нигүүлсэнгүй нэгэндХаан хүн хүртэл анд нөхөр болдог.

12. ЭЗЭНий мэлмий мэдлэгийг хамгаалдаг.Харин Тэр зальхай хүний үгсийг үл тоомсорлодог.

13. Лазан хүн “Гадаа арслан байна.Би гудамжинд гарвал алуулах байх” гэдэг.

14. Садар эмийн ам гүн цооног юм.ЭЗЭНд хараагдсан хүн тэр цооногт унана.

15. Мунхаг байдал хүүхдийн зүрхэнд уяастай байдаг.Сахилгын саваа мод түүнийг мунхаглалаас холдуулна.

16. Өөртөө илүүг олохын тулд ядууг зовоодог хүн болон баянд бялдуучлагч хүн үгүйрэн хоосорно.

17. Чих тавин мэргэдийн үгсийг сонс.Миний мэдлэгт ухаанаа хандуул.

18. Хэрэв чи эдгээрийг цээжиндээ хадгалж,энэ бүхнийг уруулан дээрээ бэлэн байлгах аваас тааламжтай байх болно.

19. Тийнхүү чамайг ЭЗЭНд итгээсэй гэсэндээ би үүнийг өнөөдөр заалаа.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 22