Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 21:2-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Хүн бүрийн зам өөрийнх нь нүдэнд зөв харагддаг,Харин ЭЗЭН хүмүүний зүрхийг дэнсэлнэ.

3. Шударга хийгээд зөвийг үйлдэх нь ЭЗЭНд өргөлөөс ч илүү таалагддаг.

4. Ихэмсэг харц болон бардам зүрх болбоос хар санаатай хүмүүсийн дэнлүү бөгөөд нүгэл ажээ.

5. Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө.Харин адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ.

6. Худалч хэлээр эрдэнэсийг олж авах явдал ньНүүгээд өнгөрөх үүл ба үхлийн занга мэт буюу.

7. Хар санаатнууд шударга үйлдлээс татгалздаг тулТэдний хүчирхийлэл өөрсдийг нь үгүй хийнэ.

8. Гэмт хүний зам тахир байдаг.Харин гэмгүй хүний хувьд гэвэл түүний хандлага ньзөв шулуун.

9. Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаасДээврийн буланд амьдарсан нь дээр.

10. Хар санаатны сэтгэл хорон мууг маш их хүснэ.Хөрш нь түүний нүднээс энэрлийг олж харахгүй.

11. Басамжлагч хүн шийтгэгдэхэд гэнэн нэгэн мэргэн болдог.Харин мэргэн нэгнийг сургамжлавал тэр мэдлэгийг олж авна.

12. Шударга зөв нэгэн нь хар санаатай хүний гэрийг ажигладаг бөгөөдХар санаатныг мөхөл уруу авчирна.

13. Ядуугийн хашхирахыг эс сонсогч ньНэгэн цагт өөрөө хашхирах боловч хариуг эс сонсоно.

14. Сэм өгсөн бэлэг уур хилэнг дарна.Өвөрт нь хийсэн хээл хахууль хилэн хорслыг дарна.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 21