Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 21:18-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Хар санаатай хүн зөв шударга нэгний төлөөх золиос бөгөөдЗальхай хүн цэх шулуун нэгний оронд байх болно.

19. Хэрүүлч, уур уцаартай эмэгтэйтэй хамт байснаас цөлд амьдарсан нь дээр.

20. Мэргэн хүний гэрт үнэт эрдэнэс ба тос бий.Харин мунхаг хүн эдгээрийг залгидаг.

21. Зөв шударга ба үнэнийг хайдаг хүн ньАмь, зөв шударга, хүндэтгэлийг олдог.

22. Мэргэн хүн хүчтэнүүдийн хот уруу ч дайрч,Тэдний найдаж байсан бат хэрмийг ч нураана.

23. Ам хэлээ захирдаг хүн аюулаас сэтгэлээ хамгаална.

24. Ичгүүргүй бардам зангаар үйлдэгч нэгний нэр гэвээс“Бардам”, “Их зант”, “Басамжлагч” зэрэг нь аж.

25. Залхуугийн хүслэн түүнийг үхэлд хүргэнэ.Учир нь түүний гар ажиллахаас татгалздаг.

26. Тэрээр бүхэл өдөржингөө шунахайран хүснэ.Харин шударга зөв хүн гар таталгүй өгдөг.

27. Хар санаатны өргөл нь ч бузар болХорон муу санаа өвөрлөн өгсөн түүний өргөл ямар их бузар зүйл байх билээ!

28. Хуурамч гэрч мөхөх болно.Харин үнэнийг сонсогч хүн мөнхөд ярих болно.

29. Хар санаатай хүн догшин дүр эсгэнэ.Харин шударга шулуун хүн замаа цэх байлгахыг хичээнэ.

30. ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 21