Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 21:17-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Зугаа цэнгэлд дурлагч хүн ядуурна.Дарс ба тосонд дурлагч хүн баян болохгүй.

18. Хар санаатай хүн зөв шударга нэгний төлөөх золиос бөгөөдЗальхай хүн цэх шулуун нэгний оронд байх болно.

19. Хэрүүлч, уур уцаартай эмэгтэйтэй хамт байснаас цөлд амьдарсан нь дээр.

20. Мэргэн хүний гэрт үнэт эрдэнэс ба тос бий.Харин мунхаг хүн эдгээрийг залгидаг.

21. Зөв шударга ба үнэнийг хайдаг хүн ньАмь, зөв шударга, хүндэтгэлийг олдог.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 21