Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 21:11-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Басамжлагч хүн шийтгэгдэхэд гэнэн нэгэн мэргэн болдог.Харин мэргэн нэгнийг сургамжлавал тэр мэдлэгийг олж авна.

12. Шударга зөв нэгэн нь хар санаатай хүний гэрийг ажигладаг бөгөөдХар санаатныг мөхөл уруу авчирна.

13. Ядуугийн хашхирахыг эс сонсогч ньНэгэн цагт өөрөө хашхирах боловч хариуг эс сонсоно.

14. Сэм өгсөн бэлэг уур хилэнг дарна.Өвөрт нь хийсэн хээл хахууль хилэн хорслыг дарна.

15. Зөвийг үйлдэх нь зөв шударга хүнд баяр хөөр болГэм бурууг хийгчдэд энэ нь айдас болдог.

16. Ухааны замаас төөрсөн хүн үхэгсдийн цуглаанд байраа эзэлнэ.

17. Зугаа цэнгэлд дурлагч хүн ядуурна.Дарс ба тосонд дурлагч хүн баян болохгүй.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 21