Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 20:23-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Зөрүүтэй дэнсийг ЭЗЭН жигшинэ.Хуурмаг жин сайн зүйл биш ээ.

24. Хүмүүний алхаа гишгээг ЭЗЭН залдаг.Тэгвэл хүмүүн өөрийнхөө замыг хэрхэн мэдэж чадах билээ?

25. “Энэ бол ариун” хэмээн хурдан хуумгай хэлээд,Тангарагласныхаа дараа лавлан эргэцүүлэх нь хүмүүний хувьд хавх юм.

26. Мэргэн хаан хар санаатнуудыг шигшиж,Тэдний дээр тээрмийн чулуу эргүүлнэ.

27. Хүний сүнс бол түүний дотоодын мухарт буйг ч нягтлан үздэг ЭЗЭНий дэнлүү билээ.

28. Үнэн хийгээд шударга зан хааныг хамгаалдаг бөгөөдТэрээр хаан ширээгээ зөв шударгаар барьдаг.

29. Залуусын алдар суу нь тэдний хүч тэнхээ.Өтгөсийн хүндлэл нь тэдний буурал үс.

30. Шархны ором нь хорон мууг цэвэрлэдэг.Мөн цохилтууд нь зүрхний мухарт ч хүрнэ.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 20