Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 20:14-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Худалдан авагч нь“Энэ нь ч муу. Тэр нь ч муу” гэж өөлж голдог атлааАваад явсныхаа дараа түүгээрээ сайрхдаг.

15. Алт болон тоо томшгүй эрдэнэс байдаг боловчМэдлэгийг ярих уруул болбоос хамгийн нандин зүйл юм.

16. Гаднын хүний өмнөөс батлан даагчийн дээлийг тайлж ав.Харь хүний өмнөөс батлан даагч нь өөрөө олз болно.

17. Буруу замаар олж авсан талх хүнд амттай байж болох юм.Гэвч эцэст нь түүний ам хайргаар дүүрэх болно.

18. Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав.Мэргэн удирдамжийн дагуу дайт.

19. Цуурхал тарааж явдаг хүн нууцыг задруулдаг.Тиймээс хов живтэй бүү орооцолд.

20. Эцэг эхийгээ зүхдэг хүний дэнлүү түнэр харанхуйд бөхнө.

21. Эхэндээ үтэр түргэн олддог өв залгамжлал нь эцэстээ ерөөгдөхгүй.

22. “Хорон муугийн хариуг би өгнө дөө” гэж бүү ярь.ЭЗЭНийг хүлээ, Тэр чамайг аварна.

23. Зөрүүтэй дэнсийг ЭЗЭН жигшинэ.Хуурмаг жин сайн зүйл биш ээ.

24. Хүмүүний алхаа гишгээг ЭЗЭН залдаг.Тэгвэл хүмүүн өөрийнхөө замыг хэрхэн мэдэж чадах билээ?

25. “Энэ бол ариун” хэмээн хурдан хуумгай хэлээд,Тангарагласныхаа дараа лавлан эргэцүүлэх нь хүмүүний хувьд хавх юм.

26. Мэргэн хаан хар санаатнуудыг шигшиж,Тэдний дээр тээрмийн чулуу эргүүлнэ.

27. Хүний сүнс бол түүний дотоодын мухарт буйг ч нягтлан үздэг ЭЗЭНий дэнлүү билээ.

28. Үнэн хийгээд шударга зан хааныг хамгаалдаг бөгөөдТэрээр хаан ширээгээ зөв шударгаар барьдаг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 20