Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 20:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш.

2. Хааны хилэгнэл болбоос арслангийн архиралт мэт бөгөөдТүүнийг уурлуулах хүн бүр амьдралаа алдана.

3. Эвдрэлцлээс зайлсхийх нь хүмүүнд хүндэтгэл юм.Харин ямар ч мунхаг хүн хэрүүл хийнэ.

4. Залхуу хүн газраа цагт нь хагалахгүй.Тиймээс ургац хураах үед тэр юу ч үгүй хоцорно.

5. Хүмүүний зүрхэн дэх төлөвлөгөө гүн ус мэт бөгөөдУхаантай хүн тэрхүү усыг гадагш гаргана.

6. Ихэнх хүмүүс өөр өөрсдийн үнэн зөвийг тунхагладаг чИтгэл найдвартай нэгнийг хэн олж чадах вэ?

7. Шударга зөв хүн гэм зэмгүй явдаг.Тийм хүний үр хүүхдэд ерөөл оршино.

8. Зөв шударгын ширээнд залрагч хаан харцаараа хамаг хорон муу зүйлийг хөөдөг.

9. Хэн “Би зүрх сэтгэлээ цэвэрлэв.Би нүгэл хилэнцээсээ ариусав” хэмээн хэлж чадах билээ?

10. Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний аль алийг нь ЭЗЭН жигшдэг.

11. Өөрийнхөө үйлсээрээ ба хандлага нь ариун болон зөв байвал залуу хүн өөрийгөө харуулдаг.

12. Сонсох чих болон харах нүдний аль алийг нь ЭЗЭН бүтээсэн.

13. Нойрыг бүү хайрла, эс тэгвэл чи ядуу болно.Нүдээ нээ, тэгвэл чи хоол хүнсээр элбэг дэлбэг байна.

14. Худалдан авагч нь“Энэ нь ч муу. Тэр нь ч муу” гэж өөлж голдог атлааАваад явсныхаа дараа түүгээрээ сайрхдаг.

15. Алт болон тоо томшгүй эрдэнэс байдаг боловчМэдлэгийг ярих уруул болбоос хамгийн нандин зүйл юм.

16. Гаднын хүний өмнөөс батлан даагчийн дээлийг тайлж ав.Харь хүний өмнөөс батлан даагч нь өөрөө олз болно.

17. Буруу замаар олж авсан талх хүнд амттай байж болох юм.Гэвч эцэст нь түүний ам хайргаар дүүрэх болно.

18. Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав.Мэргэн удирдамжийн дагуу дайт.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 20