Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 2:6-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Учир нь ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөдТүүний амнаас ухаан хийгээд мэдлэг гардаг.

7. Тэр цэх шулуун явдалт хүнд саруул ухааныг нөөцөлдөг баҮнэнч шударгаар явагчдын хувьд бамбай мөн.

8. Тэр шударга ёсны жимийг хамгаалдаг бөгөөдӨөрийнхөө бурханлаг хүмүүсийн замыг сэргийлдэг юм.

9. Тэгвэл зөв болон шударга явдал,Цэх шулуун байдал ба сайн сайхан зам болгоныг чи ухаарах болно.

10. Учир нь мэргэн ухаан чиний зүрхэнд орж,Мэдлэг сэтгэлд чинь тааламжтай байх болно.

11. Хэрсүү чанар чамайг сэргийлэх бөгөөд ухаан нь чамайг хамгаална.

12. Энэ нь чамайг хорон муугийн замаас,Гажсан зүйлсийг яригч хүнээс,

13. Харанхуйн замаар явах гэж цэх шулуун замыг орхигсдоос,

14. Хорон мууг хийдгээрээ бахархдаг,Хорон муугийн гажсан зүйлсэд баясдаг хүмүүсээс,

15. Хазгай муруй замтай хүмүүсээс болон замаасаа эргэж буцдаг хүмүүсээс,

16. Мөн үгээрээ уяраан уруу татагч садар эмээс салгахын тулд юм.

17. Тэр эм идэр насныхаа ханийг орхиж,Бурханыхаа гэрээг умартжээ.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 2