Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 2:16-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Мөн үгээрээ уяраан уруу татагч садар эмээс салгахын тулд юм.

17. Тэр эм идэр насныхаа ханийг орхиж,Бурханыхаа гэрээг умартжээ.

18. Учир нь түүний орон гэр мөхөлд шигдэж,Зам нь үхэгсэд уруу хөтөлнө.

19. Түүн уруу явсан хүмүүсээс нэг нь ч эргэж ирдэггүй бөгөөдАмийн замд хүрдэггүй.

20. Тиймээс чи сайн санаатнуудын замаар явж,Шударга зөв хүмүүсийн жимийг дага.

21. Учир нь цэх шулуун хүн л газар дэлхий дээр амьдарч,Буруугүй нь байсаар байх болно.

22. Харин хар санаатан газраас таслагдаж,Итгэлийг эвдэгч хүн газрын хөрснөөс арчигдана.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 2