Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 2:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хүү минь, хэрэв чи миний хэлэхийг хүлээн авч,Миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал,

2. Мэргэн ухаанд анхааран чих тавьж цээжээ тунгаан бодох уруу хандуулдаг бол,

3. Хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг,Ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол,

4. Хэрэв чи түүнийг цалин цагаан мөнгө мэт эрж,Нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол,

5. ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна,Бурханы мэдлэгийг олж авна.

6. Учир нь ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөдТүүний амнаас ухаан хийгээд мэдлэг гардаг.

7. Тэр цэх шулуун явдалт хүнд саруул ухааныг нөөцөлдөг баҮнэнч шударгаар явагчдын хувьд бамбай мөн.

8. Тэр шударга ёсны жимийг хамгаалдаг бөгөөдӨөрийнхөө бурханлаг хүмүүсийн замыг сэргийлдэг юм.

9. Тэгвэл зөв болон шударга явдал,Цэх шулуун байдал ба сайн сайхан зам болгоныг чи ухаарах болно.

10. Учир нь мэргэн ухаан чиний зүрхэнд орж,Мэдлэг сэтгэлд чинь тааламжтай байх болно.

11. Хэрсүү чанар чамайг сэргийлэх бөгөөд ухаан нь чамайг хамгаална.

12. Энэ нь чамайг хорон муугийн замаас,Гажсан зүйлсийг яригч хүнээс,

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 2