Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 19:4-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Эд баялаг олон найзуудтай болгодог.Харин ядуу хүн найз нөхдөөсөө салсан байдаг.

5. Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ.Худал хэлдэг хүн ч бас зугтаж чадахгүй.

6. Олон хүмүүс эрх мэдэлтнүүдийн ивээлд багтахыг санаархдаг агаадБэлэг сэлт өгдөг нэгэнд хүн бүр найз нөхөд ажээ.

7. Ядуу хүний бүх ах дүүс түүнийг үзэн яддаг байхадНайз нөхөд нь түүнээс ямар их холдох бол доо!Тэр тэднийг үгээрээ царайчлавч, тэд үл олдоно.

8. Мэргэн ухааныг олж авдаг нэгэн сэтгэлээ хайрлана.Ухааныг дээдэлдэг нэгэн сайныг олно.

9. Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ.Худал хэлдэг хүн мөхөх болно.

10. Тансаг байдал мунхагт үл зохино.Зарц хүн ноёдыг захирах нь бүр ч зохимжгүй.

11. Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг.Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ.

12. Хааны хилэгнэх нь арслангийн архирахтай адил боловчТаалал нь өвсөн дээрх шүүдэр мэт буюу.

13. Мунхаг хөвгүүн эцгийнхээ сүйрэл нь юм.Хэрүүлч эхнэр тасралтгүй дуслах устай адил буюу.

14. Орон байр болон эд хөрөнгө нь эцгээс өвлөн ирдэг болУхаалаг эхнэр ЭЗЭНээс ирдэг ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 19