Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 19:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Хүмүүний мунхаглал замыг нь балладаг бөгөөдТүүний зүрх сэтгэл ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайрна.

4. Эд баялаг олон найзуудтай болгодог.Харин ядуу хүн найз нөхдөөсөө салсан байдаг.

5. Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ.Худал хэлдэг хүн ч бас зугтаж чадахгүй.

6. Олон хүмүүс эрх мэдэлтнүүдийн ивээлд багтахыг санаархдаг агаадБэлэг сэлт өгдөг нэгэнд хүн бүр найз нөхөд ажээ.

7. Ядуу хүний бүх ах дүүс түүнийг үзэн яддаг байхадНайз нөхөд нь түүнээс ямар их холдох бол доо!Тэр тэднийг үгээрээ царайчлавч, тэд үл олдоно.

8. Мэргэн ухааныг олж авдаг нэгэн сэтгэлээ хайрлана.Ухааныг дээдэлдэг нэгэн сайныг олно.

9. Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ.Худал хэлдэг хүн мөхөх болно.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 19