Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 19:16-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Тушаалыг сахигч хүн сэтгэлээ хамгаална.Харин өөрийн замыг хайхардаггүй хүн үхэх болно.

17. Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг.Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө.

18. Найдлага байгаа цагт хүүгээ хүмүүжүүл.Түүний үхлийг бүү хүс.

19. Их уур хилэнтэй хүн үр дагаврыг нь хүртэх болно.Хэрэв та түүнийг аварвал дахин аврах хэрэг гарна.

20. Зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж ав.Тэгвээс амьдралынхаа бүх өдрүүдэд мэргэн байх болно.

21. Хүмүүний зүрхэнд олон санаа байдаг боловчЭЗЭНий зөвлөгөө байсаар байх болно.

22. Хүн нинжин сэтгэлийг хүсдэг.Худалч байснаас ядуу байсан нь дээр.

23. ЭЗЭНээс эмээхүй нь амь уруу хөтөлнө.Тийн байваас тэр хүн амар тайван нойрсох бөгөөд хорон мууд ороогдохгүй.

24. Залхуу хүн тавганд хүргэсэн гараа амандаа хүргэхдээ хүртэл залхуурна.

25. Басамжлагчийг буруутгавал, гэнэн нэгэн нь хэрсүү болж мэднэ.Харин ухаантныг зэмлэвэл тэр сургамжийг олж авна.

26. Эцгийгээ дээрэмдэж, эхийгээ хөөж явуулдаг хөвгүүн болбоосИчгүүр сонжуургүй нэгэн мөн.

27. Хүү минь, сахилга батыг үл сонсвол чи мэдлэгийн үгнээс холдох болно.

28. Гуйвуулан гэрчлэгч зөв шударгыг доромжилдог.Хар санаатны ам шударга бус явдлыг тараадаг.

29. Басамжлагчдад шийтгэл болон мунхгуудын нуруунд зориулсан цохилт бэлэн бий.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 19