Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 17:7-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Дээгүүр яриа мунхаг хүнд үл тохирно.Захирагч хүнд худал хэлэх нь бүр ч зохисгүй.

8. Хээл хахууль нь түүнийг өгөгчийн нүдэнд сахиус юм.Тэрээр хаашаа ч хандсан амжилт олдог аж.

9. Нүгэл хилэнцийг далдлагч хайрыг эрдэг.Харин хэргийг дахин дахин ярьдаг хүн дотнын анд нөхдийг салгадаг.

10. Нэг үгээр ухаантай хүнийг зэмлэх ньЗуун удаа мулгуу хүнийг цохисноос илүү гүн хоногшино.

11. Тэрслүү хүн зөвхөн хорон мууг эрдэг.Тиймээс түүний эсрэг догшин элч илгээгдэх болно.

12. Мунхаг явдалдаа живсэн мунхагтай учирснаасБамбаруушнаасаа хагацсан баавгайтай тааралдсан нь дээр.

13. Сайныг саараар хариулагч хүний гэрээс бузар муу үл сална.

14. Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаадДаамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун.

15. Хар санаатныг зөвтгөгч ба зөв шударга хүнийг буруутгагчийн аль аль ньЭЗЭНий жигшлийг төрүүлдэг.

16. Мэргэн ухааныг худалдан авах хүсэлгүй учраасМунхгийн гар дээр мөнгө байгаад ч яах билээ?

17. Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг.Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг.

18. Ухаанаар хомс хүн гар барин амлаж,Хөршийнхөө батлан даагч болдог.

19. Хэрүүл шуугианд дуртай хүн гэм нүгэлд ч дуртай.Өөрийгөө дөвийлгөгч нь сүйрлийг урьж буй хэрэг.

20. Зальт зүрхтэй хүн сайныг олохгүй.Мэхлэгч хэлтэй хүн гай зовлонд орно.

21. Мунхгийг төрүүлсэн хүн өөртөө гашуудлыг авчирна.Мунхгийн эцэг баяр баясгалангүй.

22. Баяр хөөртэй зүрх бол сайн эм.Харин эмтэрсэн сүнс ясыг хувхайруулна.

23. Шударга замыг завхруулахын тулдХар санаатай хүн хээл хахуулийг өвөртөлж авдаг.

24. Мэргэн ухаан нь ухаантай хүний оршихуйд байдаг.Харин мунхгийн нүд дэлхийн төгсгөл дээр тусна.

25. Мунхаг хүү эцгийгээ халаглуулна.Тэрээр төрүүлсэн эхдээ ч уй гашуу юм.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 17