Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 17:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Идээ будаагаар дүүрэн боловч хэрүүл уруултай гэр орноосАмар тайван орчинд хатсан талхны хэлтэрхий дээр.

2. Мэргэн ухаантай зарц гутамшигтай хүүг захирч,Ах дүүсийн дундах өв хөрөнгөнөөс хүртэнэ.

3. Галын дөлөөр мөнгө ба алтыг цэвэршүүлдэг болЭЗЭН хүмүүний зүрхийг шалгадаг.

4. Хорон мууг үйлдэгч нь хар санаатай уруулыг сонсдог.Худалч хүн эвдэн сүйтгэгч хэлэнд анхаарлаа хандуулна.

5. Ядуу хүнийг элэглэгч Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг.Гай гамшигт баясагч нь шийтгэл авна.

6. Өтгөсийн титэм болбоос үр ач нар нь юм.Эцэг хүн хөвгүүдийнхээ алдар сүр нь юм.

7. Дээгүүр яриа мунхаг хүнд үл тохирно.Захирагч хүнд худал хэлэх нь бүр ч зохисгүй.

8. Хээл хахууль нь түүнийг өгөгчийн нүдэнд сахиус юм.Тэрээр хаашаа ч хандсан амжилт олдог аж.

9. Нүгэл хилэнцийг далдлагч хайрыг эрдэг.Харин хэргийг дахин дахин ярьдаг хүн дотнын анд нөхдийг салгадаг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 17