Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 16:3-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Ажил үйлсээ ЭЗЭНд даатга тэгвэл бодсон санасан чинь биелнэ.

4. ЭЗЭН юм бүхнийг тус тусын зорилготойгоор бүтээжээ.Тэр ч байтугай хар санаатнууд хорон муугийн өдөрт зориулагдсан аж.

5. Бардам зүрхтэй хүн бүр ЭЗЭНий хувьд жигшил юм.Тийм нэгэн зайлшгүй шийтгүүлнэ.

6. Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг.ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна.

7. Хүмүүний зам ЭЗЭНий таалалд нийцэх цагтТэрээр түүний дайснуудыг нь хүртэл түүнтэй эв түнжинтэй байлгадаг.

8. Зүй бусаар олох үлэмж их орлогоос зөв шударгаар олох бага нь дээр.

9. Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг болЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг.

10. Хааны амнаас тэнгэрлэг шийдвэр гардаг.Шүүх цагт түүний ам алдаа гаргах ёсгүй.

11. Зөв дэнс ба хэмжүүр ЭЗЭНд харьяалагддаг.Уутан доторх бүх туухай Түүнийх юм.

12. Хаан ширээ зөв шударгад тулгуурладаг учраасХорон муу явдалтай холбогдох нь хааны хувьд жигшүүртэй юм.

13. Шударга зөв уруул хаанд таалагддаг.Үнэн ярьдаг хүнийг хаан хайрладаг.

14. Хааны уур хилэн үхлийн элч мэт буюу.Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулдаг.

15. Хааны нүүрэнд гэрэлтэх гэрэл дотор амьдрал буй.Түүний таалал нь хаврын борооны үүл мэт буюу.

16. Алт авснаас мэргэн ухааныг олох нь илүү дээр.Мөн ухааныг авах нь мөнгөнөөс ч илүү үнэтэй.

17. Цэх шулуун хүмүүсийн зам бол өөрсдийгөө хорон муугаас холдуулах явдал билээ.Өөрийн замыг анхааралтай ажигладаг хүн амиа хамгаална.

18. Сүйрлийн өмнө бардам зан явдаг болБүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг.

19. Бардам хүмүүстэй олз хувааснаас,Дорд хүмүүсийн дунд даруу сүнстэй байсан нь хавьгүй дээр.

20. Үгэнд анхаарлаа хандуулдаг хүн сайн сайхныг олно.ЭЗЭНд итгэгч хүн ерөөлтэй!

21. Зүрхэндээ мэргэн хүн ухаалаг хэмээгдэнэ.Амтат үг яриа ятгалгыг улам нэмэгдүүлнэ.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 16