Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 16:25-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Хүнд зөв мэт санагдавч,Төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг.

26. Хөдөлмөрлөгч хүний хооллох хүсэл өөрийнх нь төлөө ажилладаг.Түүний өлсгөлөн байдал нь түүнийг хөтөлдөг.

27. Хар санаат хүн хорон мууг ухаж гаргадаг.Түүний үгс дүрэлзэх гал мэт болой.

28. Замаасаа гажигч хүн эвдрэлцлийг тарьдаг.Хов жив тараагч хүн дотнын анд нөхдийг салгадаг.

29. Хүчирхийлэгч хүн хөршөө уруу татаж,Сайн биш замаар дагуулдаг.

30. Нүдээ ирмэгч хүн гажсан зүйлсийг сэддэг.Хөмхийгөө зуугч хүн хорон мууг гүйцэлдүүлдэг.

31. Буурал толгой бол алдрын титэм юм.Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог.

32. Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр.Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 16