Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 16:18-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Сүйрлийн өмнө бардам зан явдаг болБүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг.

19. Бардам хүмүүстэй олз хувааснаас,Дорд хүмүүсийн дунд даруу сүнстэй байсан нь хавьгүй дээр.

20. Үгэнд анхаарлаа хандуулдаг хүн сайн сайхныг олно.ЭЗЭНд итгэгч хүн ерөөлтэй!

21. Зүрхэндээ мэргэн хүн ухаалаг хэмээгдэнэ.Амтат үг яриа ятгалгыг улам нэмэгдүүлнэ.

22. Өөрийг нь эзэмшигч хүнд ухаан бол амийн ундарга юм.Харин мунхаг хүний сахилга нь мунхаглал юм.

23. Мэргэн хүний зүрх амаа сургадаг бөгөөдУруулдаа ятгалгыг нэмдэг.

24. Тааламжит үгс зөгийн балтай сархинаг ажгуу.Тэр нь сэтгэлд амтат бурам ба ясанд эм болой.

25. Хүнд зөв мэт санагдавч,Төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг.

26. Хөдөлмөрлөгч хүний хооллох хүсэл өөрийнх нь төлөө ажилладаг.Түүний өлсгөлөн байдал нь түүнийг хөтөлдөг.

27. Хар санаат хүн хорон мууг ухаж гаргадаг.Түүний үгс дүрэлзэх гал мэт болой.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 16