Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 16:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Зүрх сэтгэлийн бодол хүнд харьяалагддаг боловч,Хэлний хариулт ЭЗЭНээс ирдэг юм.

2. Хүмүүний хамаг зам өөрийнх нь нүдэнд цэвэр харагддаг болЭЗЭН учир шалтгаанаар нь цэгнэн үздэг.

3. Ажил үйлсээ ЭЗЭНд даатга тэгвэл бодсон санасан чинь биелнэ.

4. ЭЗЭН юм бүхнийг тус тусын зорилготойгоор бүтээжээ.Тэр ч байтугай хар санаатнууд хорон муугийн өдөрт зориулагдсан аж.

5. Бардам зүрхтэй хүн бүр ЭЗЭНий хувьд жигшил юм.Тийм нэгэн зайлшгүй шийтгүүлнэ.

6. Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг.ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна.

7. Хүмүүний зам ЭЗЭНий таалалд нийцэх цагтТэрээр түүний дайснуудыг нь хүртэл түүнтэй эв түнжинтэй байлгадаг.

8. Зүй бусаар олох үлэмж их орлогоос зөв шударгаар олох бага нь дээр.

9. Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг болЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг.

10. Хааны амнаас тэнгэрлэг шийдвэр гардаг.Шүүх цагт түүний ам алдаа гаргах ёсгүй.

11. Зөв дэнс ба хэмжүүр ЭЗЭНд харьяалагддаг.Уутан доторх бүх туухай Түүнийх юм.

12. Хаан ширээ зөв шударгад тулгуурладаг учраасХорон муу явдалтай холбогдох нь хааны хувьд жигшүүртэй юм.

13. Шударга зөв уруул хаанд таалагддаг.Үнэн ярьдаг хүнийг хаан хайрладаг.

14. Хааны уур хилэн үхлийн элч мэт буюу.Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулдаг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 16