Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 14:25-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Үнэнч гэрч амийг авардаг.Харин худлыг урсгадаг хүн мэхэлдэг.

26. ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл бий бөгөөдТэрээр Өөрийн хүүхдүүдэд хоргодох газар болдог.

27. ЭЗЭНээс эмээхүй нь амийн ундарга болой.Энэхүү эх булаг нь үхлийн зангыг зайлуулах боломжтой.

28. Түмэн олон нь хааны сүр хүч болЦөөн ардууд нь ноёны мөхөс байдал юм.

29. Уурлахдаа удаан хүн маш их ухаантай.Түргэн зантай хүн мунхаг явдлыг өргөдөг.

30. Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг болХүсэл тачаал ясан дахь идээ бээр юм.

31. Ядуу хүнийг дарладаг нэгэн Бүтээгчийг нь буруутгаж буй хэрэг.Харин үгээгүй хүнд нинжин сэтгэл гаргагч Бүтээгчийг нь хүндэтгэж буй хэрэг юм.

32. Хорон санаатан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах болШударга зөв хүн үхсэн ч хоргодох газартай.

33. Мэргэн ухаан гярхай хүний зүрхэнд оршдог бөгөөдМунхгуудын дундаас ч тэнэгүүдэд өөрийгөө мэдүүлдэг.

34. Зөв шударга байдал улс үндэстнийг алдаршуулна.Харин нүгэл хилэнц ард түмнийг гутаана.

35. Хааны таалал мэргэн зарцад хүртээгддэг болУур хилэн нь хааны нэрийг хугалагчид оногдоно.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 14