Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 13:19-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Биелсэн хүсэл нь сэтгэлд амтат бурам аж.Харин мунхаг хүмүүс бузар муугаас холдохыг жигшин зэвүүцдэг аж.

20. Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно.Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана.

21. Гай зовлон нүгэлтнүүдийг мөшгөдөг.Дэвжин дээшлэх нь шударга зөв хүмүүсийн шагнал юм.

22. Сайн хүн үр ач нартаа өв үлдээдэг.Нүгэлтний эд баялаг шударга зөв хүний төлөө хуримтлагддаг.

23. Ядуу хүний тариан талбайд үр тариа арвин ургаж болох ч гэсэнШударга бус байдал түүнийг хоосруулна.

24. Саваанаас хэлтрүүлэгч нь хүүгээ үл хайрлагч юм.Харин хүмүүжүүлэхдээ хичээнгүй нэгэн хүүгээ хайрладаг хүн мөн.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 13