Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 13:14-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Мэргэн хүний сургаал амьдралын ундарга бөгөөдҮхлийн занганаас холдуулдаг.

15. Сайн ойлголт хүндэтгэлийг төрүүлдэг.Харин итгэл эвдэгчийн зам бэрх ажээ.

16. Хэрсүү хүн болгон ухаанаар үйлддэг болМунхаг хүн мунхаг явдлаараа сайрхдаг.

17. Хар санаатай элч гай зовлонд унана.Харин итгэлт элч илааршлыг авчирна.

18. Сахилгыг үл ойшоогчийн дээр ядуурал ба гутамшиг ирнэ.Харин зэмлэлийг ойшоогч хүн нэр хүндтэй болно.

19. Биелсэн хүсэл нь сэтгэлд амтат бурам аж.Харин мунхаг хүмүүс бузар муугаас холдохыг жигшин зэвүүцдэг аж.

20. Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно.Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана.

21. Гай зовлон нүгэлтнүүдийг мөшгөдөг.Дэвжин дээшлэх нь шударга зөв хүмүүсийн шагнал юм.

22. Сайн хүн үр ач нартаа өв үлдээдэг.Нүгэлтний эд баялаг шударга зөв хүний төлөө хуримтлагддаг.

23. Ядуу хүний тариан талбайд үр тариа арвин ургаж болох ч гэсэнШударга бус байдал түүнийг хоосруулна.

24. Саваанаас хэлтрүүлэгч нь хүүгээ үл хайрлагч юм.Харин хүмүүжүүлэхдээ хичээнгүй нэгэн хүүгээ хайрладаг хүн мөн.

25. Шударга зөв хүнд хоол хүнс хангалттай байдаг болХар санаатай хүний ходоод хонхолзоно.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 13