Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 13:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авдаг.Харин басамжлагч нь зэмлэлийг үл сонсоно.

2. Өөрийн амнаас гарах үр жимснээс хүн сайн сайхныг амсдаг.Харин итгэл эвдэгчийн хүслэн нь хүчирхийлэл билээ.

3. Амаа захирагч нэгэн амиа хамгаалдаг юм.Амаа айхтар том ангалзуулагч хүн сүйрэх болно.

4. Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй.Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ.

5. Зөв шударга хүн худал хуурмаг зүйлийг үзэн яддаг болХар санаатай хүн ичгүүр, гутамшигтай зүйлсийг хийдэг.

6. Зөв шударга байдал гэмгүй нэгнийг өмгөөлөн хамгаалдаг болХар санаа нь нүгэлтнийг ниргэдэг.

7. Юу ч үгүй атлаа өөрийгөө баян болгодог нэгэн байна.Агуу баялагтай атлаа өөрийгөө ядуу болгодог өөр нэгэн ч байх юм.

8. Хүний баялаг өөрийнх нь амийг золиосолж магадгүй.Харин ядуу хүн аюул заналыг үл сонсоно.

9. Зөв шударга хүний гэрэл хурц гэрэлтдэг.Харин хар санаатны дэнлүү бөхдөг.

10. Их зан маргаан мэтгэлцээнд л хүргэдэг.Харин зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан байна.

11. Луйвраар олсон эд хөрөнгө хорогдоно.Харин хүч хөдөлмөр шингэсэн бол арвижна.

12. Хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг болБиелсэн хүсэл амийн мод болой.

13. Үгийг үл тоомсорлогч нэгэн өөрийгөө өрөнд унагаж буй хэрэг.Зарлиг тушаалаас эмээгч нэгэн шагнал хүртэнэ.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 13