Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 12:9-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Талхаар тарчиг атлаа өөрийгөө өргөмжилснөөс,Хэн ч биш атлаа зарцтай байсан нь хавьгүй дээр.

10. Зөв шударга хүн малынхаа төлөө санаа тавьдаг болХар санаатны нинжин сэтгэл нь ч хахир аж.

11. Өөрийн газар дээр хөдөлмөрлөгч нь талх тариагаар элбэг дэлбэг байх болно.Харин утгагүй юмны араас хөөцөлдөгч нь эрүүл ухааны гачаалд орсон хэрэг.

12. Хорон санаа бол өөдгүй хүний олз омог юм.Харин шударга зөв хүний үндэс нь үр жимс ургуулна.

13. Хорон муу хүн уруулынхаа нүгэлд урхидуулдаг болШударга зөв хүн зовлонгоос зайлдаг.

14. Хэлсэн үгсийнхээ үр жимсний улмаас хүн сайн сайхнаар цадна.Хүний гараас гарах үйлс буцаж өөрт нь ирнэ.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 12