Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 12:19-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Үнэнч ам мөнх настай бол худалч хэл агшин зуурын настай.

20. Хар санаа нь хорон мууг сэдэгсдийн зүрхэнд оршдог.Харин амар тайвныг дэлгэрүүлэгчдэд баяр баясгалан байдаг.

21. Зөв шударга хүнд хор хөнөөл тохиолдохгүй.Харин хорон санаатан гай тотгороор дүүрдэг.

22. Худалч уруул ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг болИтгэлтэйгээр үйлдэгсэд Түүний таалалд нийцдэг.

23. Хэрсүү хүн мэдлэгээ үзүүлэн болгодоггүй.Харин мунхаг хүмүүсийн зүрх мунхаг явдлаа зарлан тунхагладаг.

24. Хичээл зүтгэлтэй хүний гар удирдан дагуулдаг болЛазан гар албадлагын ажилчин болгож орхино.

25. Зүрхэн дэх шаналал хүнийг дарамталдаг болЭелдэг үг түүнийг баярлуулдаг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 12