Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 11:8-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Шударга зөв нэгэн хүнд байдлаас гардаг болХар санаатай хүн оронд нь ордог.

9. Бурхангүй хүн амаараа хөршөө хөнөөнө.Харин зөв шударга хүн мэдлэгээр аврагдана.

10. Шударга зөв хүмүүс дэвжин дээшлэх цагт хотол олноороо баярлана.Хорон санаатан мөхөх цагт тэнд баяр хөөр болно.

11. Шулуун шударга хүмүүсийн ерөөлөөр хот нь дэвжин дээшилдэг болХар санаатны ам түүнийг доош нураадаг.

12. Хөршдөө зэвүүцэгч нь ухаанаар дутмаг байгаа хэрэг.Харин ухаалаг нэгэн дуугүй байна.

13. Задгай амтай хүн нууцыг задруулдаг болИтгэл хүлээсэн хүн үйл хэргийг нууцалдаг юм.

14. Удирдамжгүй аваас ард түмэн нь мөхнө.Харин олон зөвлөгчтэй аваас ялалтанд хүрнэ.

15. Харь хүний төлөө батлан даагч нь үүнийхээ төлөө үнэхээр зовно.Харин даалт гаргахыг үл хүсэгч нь аюулгүй байна.

16. Нигүүлсэнгүй эмэгтэй хүндэтгэлийг хүлээнэ.Шаргуу дайчин эр баялгийг олно.

17. Энэрэнгүй хүн сэтгэлээ тэтгэдэг болХэрцгий ширүүн хүн сэтгэлдээ гай зовлон хураана.

18. Хорон санаатай хүн хуурамч хөлсөө хүртэнэ.Харин шударга зөвийг таригч нэгэн жинхэнэ шагналыг хүртэнэ.

19. Шударга зөвийг тууштай дагагч нь аминд хүрнэ.Хорон мууг даган мөшгөгч нь өөрийн үхэл уруугаа тэмүүлнэ.

20. Зоргоороо авирлагч хүн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг болГэмгүйгээр алхдаг нэгэн Түүний таалалд нийцдэг.

21. Хар санаатан зайлшгүй шийтгүүлнэ.Харин шударга зөв хүний үр удам нь чөлөөлөгдөнө.

22. Үзэсгэлэнтэй атлаа хөнгөн хуумгай эмэгтэй ньГахайн хоншоорт зүүсэн алтан гархи мэт ажгуу.

23. Шударга зөв хүний хүсэл нь үргэлж сайн сайхан юм.Харин хорон хүний хүсэл уур хилэн аж.

24. Харамгүйгээр өгдөг атлаа илүүг хүртдэг хүн бий.Харин нарийлагч хүн тэр хэрээрээ хоосордог.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 11