Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 11:14-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Удирдамжгүй аваас ард түмэн нь мөхнө.Харин олон зөвлөгчтэй аваас ялалтанд хүрнэ.

15. Харь хүний төлөө батлан даагч нь үүнийхээ төлөө үнэхээр зовно.Харин даалт гаргахыг үл хүсэгч нь аюулгүй байна.

16. Нигүүлсэнгүй эмэгтэй хүндэтгэлийг хүлээнэ.Шаргуу дайчин эр баялгийг олно.

17. Энэрэнгүй хүн сэтгэлээ тэтгэдэг болХэрцгий ширүүн хүн сэтгэлдээ гай зовлон хураана.

18. Хорон санаатай хүн хуурамч хөлсөө хүртэнэ.Харин шударга зөвийг таригч нэгэн жинхэнэ шагналыг хүртэнэ.

19. Шударга зөвийг тууштай дагагч нь аминд хүрнэ.Хорон мууг даган мөшгөгч нь өөрийн үхэл уруугаа тэмүүлнэ.

20. Зоргоороо авирлагч хүн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг болГэмгүйгээр алхдаг нэгэн Түүний таалалд нийцдэг.

21. Хар санаатан зайлшгүй шийтгүүлнэ.Харин шударга зөв хүний үр удам нь чөлөөлөгдөнө.

22. Үзэсгэлэнтэй атлаа хөнгөн хуумгай эмэгтэй ньГахайн хоншоорт зүүсэн алтан гархи мэт ажгуу.

23. Шударга зөв хүний хүсэл нь үргэлж сайн сайхан юм.Харин хорон хүний хүсэл уур хилэн аж.

24. Харамгүйгээр өгдөг атлаа илүүг хүртдэг хүн бий.Харин нарийлагч хүн тэр хэрээрээ хоосордог.

25. Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг.Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно.

26. Үр буудайгаа нууж нөөцөлдөг нэгнийг хүмүүс зүхнэ.Харин түүнийгээ зарж худалддаг нэгэнд ерөөл оршино.

27. Сайныг хайгч нэгэн ивээл өмгөөллийг олно.Харин хорон муу нь түүнийг хайгч нэгэн дээр ирнэ.

28. Өөрийнхөө баялагт найдагч нэгэн унана.Харин шударга зөв хүн ногоон навч лугаа адил хөгжин дэвжинэ.

29. Өөрийн гэртээ гай тотгор учруулдаг хүн салхийг өвлөнө.Мөхөс хүн мэргэн хүний зарц болно.

30. Шударга зөв хүний үр жимс нь амийн мод юм.Мэргэн хүн сэтгэлийг байлдан дагуулна.

31. Шударга зөв хүн хүртэх ёстойгоо газар дээр хүртдэг болХар санаатан хийгээд нүгэлтэн нь хэд дахин илүү хариугаа хүртэх бол доо!

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 11