Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 11:1-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Алдаатай дэнслэх нь ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг.Харин зөв дэнслэх нь Түүнд тааламжтай ажээ.

2. Бардам зан нэр хугална.Даруу зан болбоос мэргэн ухаан.

3. Цэх шулуун хүмүүсийг үнэнч шударга байдал нь удирддаг болИтгэлгүй хүмүүсийг худал хуурмаг байдал нь хөнөөдөг аж.

4. Эд баялаг нь уур хилэнгийн өдөр ямар ч тус болохгүй.Харин зөв шударга байдал нь үхлээс чөлөөлнө.

5. Гэмгүй хүний зөв шударга байдал өөрийнх нь замыг тэгш болгодог.Харин хар санаатан өөрийнхөө хар санаанд ойчдог.

6. Цэх шулуун хүнийг зөв шударга байдал нь аварна.Харин итгэлгүй хүн сувдаг сэтгэлдээ баригдана.

7. Хар санаатан үхэхэд итгэл найдвар нь ор мөргүй алга болдог.Тийм хүний хүч чадалдаа найдсан горьдлого нь ч тасарна.

8. Шударга зөв нэгэн хүнд байдлаас гардаг болХар санаатай хүн оронд нь ордог.

9. Бурхангүй хүн амаараа хөршөө хөнөөнө.Харин зөв шударга хүн мэдлэгээр аврагдана.

10. Шударга зөв хүмүүс дэвжин дээшлэх цагт хотол олноороо баярлана.Хорон санаатан мөхөх цагт тэнд баяр хөөр болно.

11. Шулуун шударга хүмүүсийн ерөөлөөр хот нь дэвжин дээшилдэг болХар санаатны ам түүнийг доош нураадаг.

12. Хөршдөө зэвүүцэгч нь ухаанаар дутмаг байгаа хэрэг.Харин ухаалаг нэгэн дуугүй байна.

13. Задгай амтай хүн нууцыг задруулдаг болИтгэл хүлээсэн хүн үйл хэргийг нууцалдаг юм.

14. Удирдамжгүй аваас ард түмэн нь мөхнө.Харин олон зөвлөгчтэй аваас ялалтанд хүрнэ.

15. Харь хүний төлөө батлан даагч нь үүнийхээ төлөө үнэхээр зовно.Харин даалт гаргахыг үл хүсэгч нь аюулгүй байна.

16. Нигүүлсэнгүй эмэгтэй хүндэтгэлийг хүлээнэ.Шаргуу дайчин эр баялгийг олно.

17. Энэрэнгүй хүн сэтгэлээ тэтгэдэг болХэрцгий ширүүн хүн сэтгэлдээ гай зовлон хураана.

18. Хорон санаатай хүн хуурамч хөлсөө хүртэнэ.Харин шударга зөвийг таригч нэгэн жинхэнэ шагналыг хүртэнэ.

19. Шударга зөвийг тууштай дагагч нь аминд хүрнэ.Хорон мууг даган мөшгөгч нь өөрийн үхэл уруугаа тэмүүлнэ.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 11