Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 10:2-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Шударга бусаар олж авсан юмс ашгийг эс авчирна.Харин шударга зөв байдал үхлээс гэтэлгэдэг юм.

3. Шударга зөв хүний өлсөхийг ЭЗЭН эс тэвчдэг,Харин хар санаатны хүслэнг цааш түлхдэг.

4. Лазан гар ядуу зүдүүг авчирна,Хичээнгүй гар баян болгоно.

5. Ухаант хүү ургацаа цагт нь хураана,Харин ургац хураах цагаар нойрсогч хүү ичгүүрт автана.

6. Ерөөл нь шударга зөв хүний тэргүүн дээр оршино,Харин хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.

7. Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй болХар санаатны нэр ой гутаана.

8. Мэргэн зүрхтэй хүн зөвлөгөөг хүлээж авдаг болЧалчаа мунхаг нь сүйрэх болно.

9. Үнэнч шударга замаар алхагч нь аюулаас ангид явдаг болЗамаасаа гаждаг хүн баригдах болно.

10. Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирдаг.Чалчаа мунхаг нь сүйрэх болно.

11. Шударга зөв хүний ам амьдралын ундарга болХүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.

12. Үзэн ядалт нь эвдрэлцлийг төрүүлдэг болХайр бүх нүгэл хилэнцийг далдалдаг.

13. Гярхай нэгний амнаас мэргэн ухаан олдоно.Харин ухаан дутсан нэгэнд нуруун дундуураа татуулах саваа олдоно.

14. Мэргэн хүмүүс мэдлэгийг хуримтлуулдаг.Харин мунхгийн ам нь сүйрэл авчирдаг.

15. Баян хүний хөрөнгө өөрт нь бэхлэгдсэн цайз болдог болЯдуусын гачаал зүдгүүр нь тэдэнд балгас болдог.

16. Шударга зөв хүний ацаг хөлс нь амьдрал болХар санаатны орлого нь шийтгэл.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 10