Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 10:18-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн.Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн.

19. Үг олшроход нүгэл зайлшгүй,Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.

20. Шударга зөв хүний хэл цалин цагаан мөнгө мэт болХар санаатны зүрх өчүүхэн үнэ цэнэтэй аж.

21. Шударга зөв нэгний яриа олон хүнийг тэжээдэг болМунхаг хүмүүс ухаан дутсанаас үхдэг.

22. ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөдТэр харууслыг эс авчирна.

23. Муу үйлдэл нь мунхаг нэгэнд зугаа болдог болУхаант нэгэн мэргэн ухаанд баярладаг.

24. Хар санаатан айдаг зүйлтэйгээ дайралдана.Шударга зөв хүний хүсэл биелэгдэнэ.

25. Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно.Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг.

26. Залхуу хүн ажилд зарагсдын хувьд хумсны завсар шаасан хулс,Нүд уруу суунаглах утаа мэт буюу.

27. ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг болХар санаатны он жилүүд богиносдог.

28. Шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан болХар санаатны найдвар мөхдөг.

29. ЭЗЭНий зам нь шударга зөв нэгэнд өмөг түшиг,Харин зүй бусыг үйлдэгсдэд сүйрэл ажээ.

30. Шударга зөв хүн хэзээ ч ганхдаггүй.Харин хар санаатай хүн дэлхийг өвлөхгүй.

31. Шударга зөв хүний ам мэргэн ухааныг анхилуулна.Харин хорлогчийн хэл огтлогдоно.

32. Шударга зөв нэгний ам зөвшөөрөхүйц зүйлийг гаргадаг болХорон нэгний ам хор хөнөөлийг гаргадаг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 10