Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 10:14-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Мэргэн хүмүүс мэдлэгийг хуримтлуулдаг.Харин мунхгийн ам нь сүйрэл авчирдаг.

15. Баян хүний хөрөнгө өөрт нь бэхлэгдсэн цайз болдог болЯдуусын гачаал зүдгүүр нь тэдэнд балгас болдог.

16. Шударга зөв хүний ацаг хөлс нь амьдрал болХар санаатны орлого нь шийтгэл.

17. Сургамжийг сахидаг хүн амийн зам дээр байна.Харин зэмлэлийг хэрэгсдэггүй хүн төөрч оддог.

18. Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн.Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн.

19. Үг олшроход нүгэл зайлшгүй,Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.

20. Шударга зөв хүний хэл цалин цагаан мөнгө мэт болХар санаатны зүрх өчүүхэн үнэ цэнэтэй аж.

21. Шударга зөв нэгний яриа олон хүнийг тэжээдэг болМунхаг хүмүүс ухаан дутсанаас үхдэг.

22. ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөдТэр харууслыг эс авчирна.

23. Муу үйлдэл нь мунхаг нэгэнд зугаа болдог болУхаант нэгэн мэргэн ухаанд баярладаг.

24. Хар санаатан айдаг зүйлтэйгээ дайралдана.Шударга зөв хүний хүсэл биелэгдэнэ.

25. Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно.Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг.

26. Залхуу хүн ажилд зарагсдын хувьд хумсны завсар шаасан хулс,Нүд уруу суунаглах утаа мэт буюу.

27. ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг болХар санаатны он жилүүд богиносдог.

28. Шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан болХар санаатны найдвар мөхдөг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 10