Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 1:9-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Чухамдаа эд л тэргүүнд чинь нигүүлсэлт цэцгийн титэм,Хүзүүнд чинь чимэг билээ.

10. Хүү минь, хэрэв нүгэлтнүүд чамайг уруу татах гэвээс бүү зөвшөөр.

11. Хэрэв тэд чамд“Бидэнтэй яв, хэн нэгний цусыг урсгахаар бүгэцгээе.Гэмгүй нэгнийг отоцгооё.

12. Тэднийг Үхэгсдийн орон мэт амьдаар нь,Бас нүхэнд унагсад мэт бүхлээр нь залгицгаая.

13. Бид үнэт эрдэнэсийг төрөл төрлөөр нь олж,Орон гэрээ олзоор дүүргэх болно.

14. Бидэнтэй хамт шавга хая.Тэгвэл бидний хувьд нэг л хөрөнгө зоорь байх болно” гэвэл,

15. Хүү минь, тэдэнтэй хамт бүү яв.Жимээс нь хөлөө хол байлга.

16. Учир нь тэдний хөл хорон муу уруу ухасхийдэг бөгөөдТэд цус урсгах гэж яарч сандарна.

17. Чухамдаа, шувууг харсаар байтал ньӨмнө нь тор тавих нь талаар хэрэг биз ээ.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 1