Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 1:18-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Харин тэд өөрсдийн цусны төлөө бүгэх аж.Тэд өөрсдийн амийг отох аж.

19. Ийнхүү хүчирхийллээр олж авах юмсын төлөө явдаг хэний ч зам тийм болой.Тэрхүү эд юмс нь эзэмшигчийнхээ амь насыг бүрэлгэнэ.

20. Мэргэн ухаан нь гудамжнуудад чангаар зарлан дуудаж,Олон хөлийн газар дуугаа өндөрсгөдөг.

21. Шуугиант гудамжнуудын гол газруудад тэр орилон хашхирдаг бөгөөдХотын дааман хаалган дээр өөрийнхөө үгсийг хэлдэг юм.

22. “Гэнэн хүмүүс ээ, гэнэн мунхаг байдлаа та нар хир удаан хайрлах вэ?Хэдий хүртэл басамжлагсад доог тохуу хийж,Мунхаг хүмүүс мэдлэгийг үзэн ядах юм бэ?

23. Миний зэмлэлд эргэн ханд.Харагтун, би та нарын дээр сүнсээ бялхуулна,та нарт үгээ мэдүүлнэ.

24. Би та нарыг дуудсан, харин та нар үл хэрэгссэн.Гараа сунгахад минь хэн чинь ч анхаарсангүй.

25. Та нар бүх зөвлөгөөг минь үл ойшоон, зэмлэлийг минь эс хүссэн.

26. Та нарын гамшиг сүйрэл дээр чинь би инээж,Айдас хүйдэст нэрвэгдэх цагт чинь би элэг доог хийнэ.

27. Айдас хүйдэс шуурга мэт ирж, гамшиг хуй салхи мэт нөмөрч,Зовлон зүдгүүр, гай тотгор та нарт ирэхэд би тийн хандана.

28. Тэр үед тэд намайг дуудах боловч би хариу эс өгнө.Тэд намайг хичээнгүйлэн хайх боловч эс олно.

29. Яагаад гэвэл тэд мэдлэгийг үзэн ядаж,ЭЗЭНээс эмээхүйг эс сонгов.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 1